Германы Канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. 2005 оноос хойш Канцлерын албыг хашиж байгаа Меркель 2021 онд дахин сонгогдохгүй ч “Европын бодит удирдагч хэвээр үлдэж байгаа” болохыг тус сэтгүүл сануулж байна.
Улстөрч эмэгтэй уг жагсаалтыг өнгөрсөн жил тэргүүлсэн юм. Энэ жилийн жагсаалтын хоёр, гуравдугаарт, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нар оржээ. Америкийн алдартай хөтлөгч Опра Уинфри жагсаалтын 20 дугаарт бичигдсэн байна. Харин Их Британийн хатан хаан II Елизавета 23 дугаарт орсон бол АНУ-ын Ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөхийн албыг хашдаг Иванка Трамп 24 дүгээрт жагсчээ.
ОХУ-ын Төвбанкны дарга Эльвира Набиуллина жагсаалтын 50 дугаарт орсон Америкийн дуучин Бейонсе болон 67 дугаар байрыг эзэлсэн Европын дипломат Федерика Могериниг гүйцэж түрүүлж, 49 дүгээрт бичигдсэн байна.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг “Forbes” сэтгүүл 2004 оноос эхлэн жил бүр гаргаж байгаа юм. Энэ жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан болон нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөөг нь харгалзан үздэг аж.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
