Жил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирэхэд бэлэн болжээ. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь. Гадны уран бүтээлчдээс гадна Монголын циркийн сор болсон үзүүлбэрүүд ч тоглох бөгөөд шидэх банзнаас үсрэгчид, хүч тамирын гайхамшиг, уран нугаралт зэрэг монголын брэнд үзүүлбэрүүд эдгээр өдрүүдэд үзэгчдийг алмайруулахаар хэдийнээ бэлтгэл сургуулилтандаа орцгоожээ. Тоглолтын тасалбар сар гаруйн өмнөөс зарагдаж эхэлсэн болоод ч тэр үү суудлын тоо цөөхөн үлдсэн бололтой. Дугуй циркийн манежнаа амьлах гайхамшиг амралтын өдрүүдээр тоглохоор хуваарь гарсан, тасалбар нь эрэлт ихтэй байгаа бөгөөд гэр бүлээрээ заавал амжиж үзэхийг зөвлөж байна.

Тоглолтын тасалбар онлайнаар худалдан авах: https://www.ticket.mn/event/648/
Тасалбарыг үнэгүй хүргүүлэх: 19001950, 19001800
Циркийн билетийн касс өдөр бүр 10:00 – 20:00 цаг
Лавлах утас: 80305010, 80306010
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/MongolianNationalCircus/

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
