Засгийн газрын 2016 оны 212-р тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.53. заалтын дагуу хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын боловсон хүчний бэлтгэл, сургалт, давтан сургах тогтолцоог хөгжүүлж, “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах чиг үүргийн хүрээнд Хөнгөн аж үйлдвэр: хүний нөөц – тогтвортой хөгжил онол, практикийн бага хурлыг ХХААХҮЯам, ШУТИС-ын Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран зохион байгуулж байна. Энэхүү бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэд, судлаачид, үйлдвэрлэгчид оролцлоо.
Уг бага хурлын үеэр хөнгөн үйлдвэрийн салбарт хүний нөөцийн өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудал, мэргэжилтэй боловсон хүчин хэрхэн бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоо болон сургалтын байгууллага, үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, олон улсын сургалтын байгууллагын арга зүй, хүний нөөцийн судалгааг цахим хэлбэрээр гаргах, зарим үйлдвэрийн хүний нөөц төлөвлөлтийн туршлага зэрэг 6-7 асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр асуудлыг үйлдвэрлэгчид төрийн болон ТББ, сургалтын байгууллагуудаар хэлэлцүүлснээр Мэргэжилтэй ажилтан хөтөлбөр боловсруулахад суурь судалгаа, нөхцөл байдлыг тогтоох, олон нийтийн оролцоог хангах зорилгоор хийж байна. Тус бага хурал нь Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн арга хэмжээний хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Энэхүү онол практикийн бага хурлыг угтан ШУТИС-ын Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Үйлдвэрлэлийн технологийн сургуулиуд оюутны дунд хөнгөн үйлдвэрийн хүний нөөцийн хөгжил, стратеги, цаашдын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн уралдаан зарлан дүгнэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгох юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
