Дэлхийн анхны ИХ НАЯД ДОЛЛАРЫН компанийг үүсгэн байгуулагч, шилдэг энтрепренёр Стив Жобсын хувь хүний онцлог, зан төрх, бүтээлч байдлыг таниулах дэлхийд анх удаа хийгдэж буй “Стив Жобс” Монодрам жүжиг УДБЭТ-т 4 сарын 1,2-нд тоглогдоно. Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.
Агуу философич, энэ зууны шилдэг энтрепренёр, бүтээгч СТИВ ЖОБС-той нүүр тулан уулзаж түүний ертөнцийг хамтдаа амьдаар мэдэрцгээе.
Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст жүжгийн зохиолоо ном болгон бэлэглэх юм.
Тус жүжгийн зохиолч Чоно багш “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн л юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ. Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болно.
Энтрепренёршип, инновацийн хөгжлийг дэмжих чиг үүргийнхээ хүрээнд Мэдээлэл технологийн үндэсний парк жүжгийн зохион байгуулалт болон энтрепренёршипийн тусгай хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа бөгөөд “Капитрон банк” Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Стив Жобсыг шүтэн биширдэг, даган дуурайдаг, үлгэр дуурайл авдаг олон сая фэнүүдэд нь гэнэтийн бэлэг болох энэ жүжгийг Монгол хүн санаачлан найруулж дэлхийд анх удаа хүргэж буй нь бахдууштай.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
