Оросын Улс түмний найрамдлын их сургуульд Монголын 244 иргэн баклавр, магистр, докторын шатлалын боловсрол эзэмшсэн бөгөөд эдүгээ 101 оюутан суралцаж байгаагаас 23 нь хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа ажээ. Тэдний сурлагын амжилт 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн шалгалт, шүүлгийн дүнгээр 74,0 хувьтай байгаа юм байна. Энэхүү мэдээллийг Оросын Улс түмний найрамдлын их сургуулиас Москва хотноо ажиллаж байгаа Азийн орнуудын Элчин сайдын яамдын Боловсролын асуудал хариуцсан ажилтнуудад зориулан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан уулзалт, ярилцлагын үеэр тус сургуулийн удирдлагууд танилцуулав.
Уулзалт, ярилцлагын үеэр бэлтгэл болон нэгдүгээр курсын оюутнуудыг шинэ орчинд дасан зохицоход нь жинтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн оюутнуудад Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Баярын бичиг” гардуулах ёслол болов. Энэхүү шагналыг Монголын оюутан, залуучуудаас тус сургуулийн бакалаврын 3 дугаар курсын оюутан Х.Марал, магистрын 2 дугаар курсын магистрант Б.Баттэлмүүн нар хүртэв.
Уулзалт, ярилцлагад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
