Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн Рэнсрэлийг залах ёслол боллоо. Рэнсрэл бол сайхан сэтгэлийн үр хэмээн лам нар айлдаж байлаа. Тэргүүн хамба Д.Чойжамцын ярьж буйгаар, Эртний түүхт Бирм /Мьянмар/ улсад Бурхан багшийн чандарын хэсэг хадгалагдаж байсныг Далай багшид өргөсөн юм байна.Далай багшаас энэхүү Рэнсэлийг Ховд аймаг дахь Ганданпунцагчойлин хийдэд залаарай хэмээн хайрласныг залж ирээд байгаа нь энэ аж.
Бурхад гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсрыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог болно. Энэ бүгдийн биелэл нь рэнсрэл юм. Рэнсрэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн лагшин шүтээнээс өөрөө үржин гардаг онцгой сонин эрдэнийн шүтээн юм. Учрыг лавлахад,өнөөдөр залж буй энэхүү Рэнсрэл нь Бирм улсад бурханы шашин дэлгэрч байсан мянгаад жилийн тэртээх эртний нандин, хуучин суварган дотор оршиж байсан түүхтэй. Рэнсрэлийг Синха Намдол Рэнбүүчигээс Жадо Рэнбүүчид ариун сүсэгт сэтгэлээр өргөн барьж байжээ. Машид нандин, адис жанлав ихтэй энэхүү Рэнсрэлийг Жадо Рэнбүүчи багш Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн шүтээн Алтан Майдар бурхныг бүтээх буяны их үйлсийг даган баясаж Бодь суварга, Жадонба судрын хамт өргөн барьсан нь монголчуудын аз түшсэн сайхан завшаан боллоо.
Рэнсрэлийг Ховд аймагт залахаас өмнө өнөөдрөөс эхлэн 8 дугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдийн Идга Чойнзинлин дацанд залаад сүсэгтэн олонд мөргөж, залбирах боломж олгож байгаа нь энэ юм.
Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдэд Рэнсрэл залах болсон учир тохиолын талаар Д.Чойжамц хамбаас торуулахад:
-Ховд аймаг дахь энэ хийд бол 108 суваргатай маш том цогц бүтээн байгуулалт. Ер нь баруун Монголын соёлын төв гэж болно. Тэнд маш олон хүн очиж эргэл мөргөл хийдэг, шашны хуучны уламжлал, зан заншил, соёлоо хадгалж үлдэх, хойч үедээ сурталчилж таниулах чиглэлээр орчин цагт олон ажил зохион байгуулж байхыг зорьж энэ хийдийг бүтээсэн. Монголын хавтгайд байгаа бүх хүн оролцож, Ховдын сүмийг босгосон. Эх орны хамгийн зүүн хязгаараас Сүхбаатар аймгийнхан ч оролцсон доо. Монголын бүх аймгаас буян ном бодсон хүмүүс өргөл өргөж, 108 суваргатай цогц хийдийг бүтээсэн. Энэ жил уг хийдийн 10 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хийдийг бүтээгчид ариун дагшин газруудаар явжээ. Тэд Энэтхэгт очиж Далай багшийн ордонд бараалхан айлтгал өргөсөн байна. Энэ хооронд Бирм улсаас айлтгасан Бурхан багшийн Рэнсэлийг хийддээ залаарай хэмээн хайрласан нь учиртай юм. Үүнийг нь Жадо Рэнбүүчий тэргүүтэй лам нар очиж Монголд залж ирээд байна. Жадо Рэнбүүчий бол Монголын иргэн болсон лам. Рэнсэлийн учир утгыг өөрөө тайлбарлан бичиж, тамгалж ирүүлсэн байгаа гэв.
Эртнээс Рэнсрэлийг харсан хүмүүсийн сэтгэл ихээр ариусаж байдаг бөгөөд арвин сүжиг, сайныг бүтээх их хүч төрнө хэмээн биширч байсан аж. Нэг ёсондоо Рэнсрэл нь бурхан номын оргилд хүрсэн хүний бие лагшин нь хүртэл тийм хүчтэй агуу эрдэнэ ургуулах чадалтай болдгийн бодит баримт юм. Бурхан багшийн Рэнсрэлийг ийнхүү залах үйл өмнө нь бурхан багшийн их дүйчин өдрүүдээр хэд хэдэн удаа болж байсан бөгөөд энэхүү Рэнсрэл нь Монгол улсад Ганданпунцагчойлон хийдийн Алтан Майдар бурхны шүншигт байнга залагдах болсноороо онцлогтой.
Бурхан шашинтны соёл уламжлалын төв Ганданпунцагчойлон хийдэд бүтээх 18 м өндөр алтан Майдар төслийнхөн эдүгээг сайн цагийн 1000 будда буюу Майдар бурхны эрин үе тохиож буйг онцолж байна. Сайн цагийн Майдар бурханыг залах болсны үндэс нь муу болгоноос ирээдүй хойч үеэ гэтэлгэн аварч, буян хураах сэтгэлт монгол хүн бүрийн эрхэм үйл гэснийх буюу. Сайн цагийн Майдар бурханыг урин залснаар хүмүүний сэтгэлд буяны үр тарьж, сайн ёсыг дэлгэрүүлэхийн үндэс болж, ирээдүй хойчийг ивээх болно. Иймд Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн төвд байгуулсан Ганданпунцагчойлон хийдэд сайн цагийн 1000 бурхдаас ирээдүй цагт залрах 5 дугаар бурхан, ялгуусан Майдарын гэгээний лагшин сэрэг дүрийг ирэх 8 дугаар сард том хэмжээтэйгээр чулуун урлалаар сүндэрлүүлэн бүтээх гэж байгаа тухай мэдээлэл чихэнд чимэгтэй, сэтгэлд таатай байлаа.












Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
