Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний нээлтийн ажиллагаа өнөөдөр /2019.04.08/ амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн арга хэмжээнд ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, НДЕГ-ын дэд дарга Г.Саран, МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр нар оролцов.
ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг улс орон даяар 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг бууруулах, ослыг тэглэх, ХАБЭА-н стандарт хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх зэрэг чухал ажлуудыг хийж байна” гэсэн юм.
Мөн ХАБЭМТөвийн дарга М.Даваабат “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт юм. 2018 онд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 31.8 хувь нь уул уурхай, барилгын салбарт бүртгэгдсэн байна. Иймд бид ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон.
Нээлтийн арга хэмжээний үеэр албан байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу иргэд олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгч оролцов. Тухайлбал, ХАБЭМТөвөөс хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ХАБЭА-н хууль, дүрэм журам, эрх зүй, Мэргэжлээс шалтгаалах өвчний асуудлаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Мөн “Вагнер ази ХХК”, “МКЛ сургалтын төв” зэрэг байгууллагууд хөдөлмөр хамгааллын хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээний үзэсгэлэн худалдааг танилцуулав.









Өнөөдрийн арга хэмжээнд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцож 400 гаруй хүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.
Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.


Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
