Төвдийн буддын шашны удирдагч XIV Далай лам Шинэ-Дели хотын эмнэлгээс маргааш гарч магадгүй байна. Энэ тухай түүний хувийн нарийн бичгийн дарга мэдээлснийг “Agence France-Presse” агентлаг уламжилжээ. “Дээрхийн гэгээнтэн эмээ ууж дуусаагүй байгаа, гэхдээ биеийн байдал нь сайн байгаа, түүнийг эмнэлгээс гаргах гэж байгаа учир бид түүнийг маргааш эмнэлгээс очиж авах бодолтой байна” гэж тэрбээр дурдаад Төвдийн шашны удирдагч өдөр тутмын ажил хэрэгтээ хэдийнэ эргэж орсон гэдгийг нэмж хэлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 9-нд Далай лам Дармсала хот дахь өргөөндөө байхдаа бие нь чилээрхсэн байна. Эмч нар түүнд уушгины хатгаа өвчний онош тогтоож, Шинэ-Дели хотын эмнэлэгт хүргэжээ. Өдгөө 83 настай XIV Далай лам бол шашны болон улс төрийн зүтгэлтэн юм. 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тэрбээр идэвхтэй аялж, улс төрийн удирдагчид, нэртэй эрдэмтэдтэй уулзаж, сүсэгтэн олонд ном айлддаг билээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
