Зургаан настай Г.Бөхбат хүү ургийн буруу байрлал, төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт, түнхний мултрал, хоёр тавхай болон хонгоны шөрмөс татаж хатингаршсан, үе гэмтсэн гэсэн оноштой босч, алхаж явж чаддаггүй.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд доод мөчний гэмтлүүдийг эмчлүүлэхээр өөрийн болон гадаадын олон эмнэлэгт хандсан ч “нойрсуулгаас сэрээх боломжгүй “ гэсэн хариуг өгч иржээ. Үеийн хүүхдүүдээ шуугин гүйлдэхийг тэргэнцэр дээрээс гунигтай харцаар ширтэн гомдлын нулмистай харуулдах, өгзгөө цоортол суугаагаараа явах бяцхан хүүгийн ганц мөрөөдөл нь хөл дээрээ явах. Хүүгийн ээж Казахтан улсын эмч, доод мөчний асуудалтай олон хүүхдийг мэс засалгүйгээр хөл дээр нь босгосон Бурахан Сагидан эмчтэй холбогдож, хүүгийнхээ зураг бичлэгийг илгээснээр “Таны хүүхдийн эдгээр гэмтлийг 2 – 3 сарын хугацаанд эдгээнэ” гэсэн хариу авчээ.
Эмчилгээний зардал, гурван сарын хугацаанд Казахстан улсад аж төрөх гээд 30 орчим сая төгрөг хэрэг болох тооцоо гарсан учир сайхан сэтгэлт монгол түмэндээ хандаж байна.
Хүүгийн ээж МУСТА, яруу найрагч С.Шүрэнцэцэг хүүгээ хөлд орох сайхан өдрийг үзэхийн тулд уран бүтээлийн тоглолт цэнгүүн зохион байгуулах, өөрийн уран бүтээлээс бүрдсэн 15 дууг олны хүртээл болгосон “Хурд” хамтлагтай хамтрах, шинэ номоо хэвлүүлэх зэрэг төлөвлөгөөтэй байсан ч ээж хүү хоёрт цаг хугацаа тун бага байгаа, Сагидан эмчтэй тохирсон ёсоор энэ сарын сүүлчээр эмчилгээндээ зорих зайлшгүй шаардлагатай болсон учир олныхоо оломгүй далай шиг их хүч, тусыг ийнхүү эрж байгааг болгооно уу.
Мөн тэрээр хүүгээ эмчлүүлж эдгэрүүлэх явцдаа энэ өвчний талаар судалж, энэ өвчнөөр шаналж буй Монголынхоо үрсийг хөлд оруулах, хөөрхөн хөлөөрөө хорвоо тамгалах их аз жаргалд хүргэхийн тулд чадах бүхнээ хийж, эрүүл энхэд хөтлөх гүүр болон ажиллаж, монгол түмнийхээ ач буяныг хариулах болно гэснийг дамжуулъя. Уншигчдадаа болон монголчууддаа халуун сэтгэлээ дэлгэж, буяны гараа сунгахыг хүсье.
Хандивын данс: Хаан банк 5946166125, Төрийн банк 320000321918 С.Шүрэнцэцэг/Хандив илгээсэн бүхэн гүйлгээний утга хэсэг дээр нэр холбогдох утсаа бичиж эсвэл нийтлэлийн доорхи сэтгэгдэл хэсэгт хандивын мэдээллээ оруулна уу/ холбоо барих утас 99764906.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
