Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа нар /2019.05.13/ “Биокомбинат” УТҮГ, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори”-н үйл ажиллагаатай танилцлаа.
Биокомбинат УТҮГ нь 1923 онд байгуулагдсан. 96 жилийн түүхтэй. Улмаар 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар бүрэн шинэчлэгдсэн. 3 алба, 17 цех нэгж, 254 ажилчидтай. 20 га газарт 37 барилга байгууламж ашиглан үйл ажиллагаа явуулж, 100% импорт орлох 5-6 тэрбум төгрөгийн 40 гаруй нэрийн вакцин, оношлуур үйлдвэрлэдэг байна. Тодруулбал Биокомбинат УТҮГ Мал эмнэлгийн зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн вакцин, оношлуур, ийлдэс зэрэг 120-140 мянган литр шингэн, 50 сая тун биобэлдмэл үйлдвэрлэж, МУ-ын дотоодын хэрэгцээг хангадаг байна. Энэ үйлдвэрт 1973 оноос хойш томоохон шинэчлэл, их засвар хийгдээгүй, барилга, байгууламж, тоног, төхөөрөмж автоматжаагүй, үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь гар ажиллагаатай, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, 1973 оноос хойш үйлдвэрийн барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээнд томоохон засвар шинэчлэл хийгдээгүй байна.
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид 23 аж ахуй нэгжийн 138 нэр төрлийн 242 цуврал эм бэлдмэл, эмийн түүхий эд, вакцинд сорилт шинжилгээ хийж, баталгаажуулалтын дүгнэлт гаргадаг байна. Тус лабораторийн удирдлагууд боловсон хүчнийг чадавхжуулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, агааржуулалтын асуудал, тоног төхөөрөмжийг шинэчлэх, цалингийн шатлал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, малын байрыг шинэчлэх зэрэг асуудлыг хөндөж байв.


“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
