Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо, Глобал Коммунитис Монгол олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцию Христеа, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д. Тэрбишдавга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т. Гантогтох, НҮБ-ын ХХААБ-ын сүүний нэмүү өртгийн сүлжээний зөвлөх Б. Мөнхжаргал болон сүүний салбарынхан, судлаачид, олон улсын төлөөлөл оролцлоо.
Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн Сүүний өдрийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, сүүний салбарт төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, сүүний салбарын хөгжлийн стратеги, Монголын сүүний салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар салбарын төлөөлөл хэлэлцэв.
Дэлхийн сүүний өдрийг 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар тэмдэглэж эхэлсэн. Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон байна. Монгол улс 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Монгол улс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөлийн санаачлагаар, Монгол улсын Засгийн газар, Сүүний нэмүү өртгийн сүлжээний нийт тоглогчидтой хамтран “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа”, 2017 онд “Ирээдүйгээ сүүгээр мялаая”, 2018 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлж байсан байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
