Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019.06.04-ний өдөр өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллах болсон Эрчим хүчний сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Тодруулбал “Алтай улиастай эрчим хүчний систем” ХК-ийн зүгээс боловсон хүчний дутагдалтай байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд дуулгасан. Иймд салбар яамнаас ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд хандан орон нутагт ажиллах сонирхолтой тус сургуулийг төгссөн /одоогоор ажилгүй/ болон энэ жил төгсөх курсын оюутнуудын судалгаа гаргаж өгөхийг хүссэн юм.
Дээрх ажлын хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн ангийн төгсөх курсын оюутан Э.Өсөхбаяр С.Пунцагдорж болон Дулааны процесс автоматжуулалтын ангийн төгсөх курсын оюутан М.Цогжавхлан нар өөрсдийн саналаар “Алтай улиастай эрчим хүчний систем” ХК-д ажиллах болж байгаа юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний боловсон хүчин дутмаг байгаа газар сэтгэлээ гарган очиж ажиллан аймаг орон нутгийнхаа эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах гэж байгаад баяр хүргэе. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн ангийн төгсөх курсын оюутан Э.Өсөхбаяр ”Эрчим хүчний яамнаас 100% ажлын байраар хангаж өгч байгаад баяртай байна. Төгсөх курсын оюутнуудад төгссний дараа ажлын байр олно гэдэг маш том асуудал байдаг. Бид бүхэн сэтгэл их хангалуун байна. Энэхүү боломжийг олгосон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батгэрэлд талархснаа илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд хичээх болно” гэв.
Цаашдаа Эрчим хүчний яам, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай боловсон хүчний бодлогоо уялдуулан хамтарч ажиллах юм.
Эрчим хүчний сургуулийн төгсөх курсийн оюутнууд өөрийн хүсэлтээр орон нутагт ажиллана
2019 оны 06-р сарын 04 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
