2012 оноос эхлэн ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн ардын элчүүдийг шалгаруулах “Ардын элч” санал асуулга 5 сарын 15-аас эхлэн орон даяар явагдаж байгаа. Уг санал асуулга өнгөрсөн сонгуулийн жилүүдийн өмнө тодорхой сегмент тус бүрээр улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр амжилттай явагдаж ирсэн. Энэ удаа ч мөн ирэх 2020 оны сонгуулийн жилийг угтан иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох, иргэдийн итгэлийг хүлээх “Ардын элч” нарыг тодруулан таниулах зорилгоор явуулж байгаа юм.
“Ардын элч”-д ард түмнийг төлөөлж чадхуйц улс төрчдийг иргэд өөрсдөө нэр дэвшүүлж, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ангилан байршуулсан. Түүнчлэн төслийн багийн зүгээс тухайн нэр дэвшигчтэй холбоотой танилцуулга, эерэг болон сөрөг мэдээллийг технологийн хамгийн өндөр сүлжээг ашиглан байршуулжээ.
Та дэмжиж буй нэр дэвшигчдээ www.ardiinelch.mn сайтаар нэвтэрч саналаа өгөөрэй. Мөн тухайн нэр дэвшигчдийн зурган дээр дарж, Ардын элч-үүдийн танилцуулг, түүнтэй холбоотой өнгөрсөн цаг үеийн эерэг, сөрөг бүхий л мэдээллийг уншиж танилцах боломжтой.
Энэхүү судалгаа нь ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” сэтгүүл ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно.
88105683, 911105318 88097557, 88103521 утсанд холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Имэйл: Medee99@yahoo.com


Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
