Монголын улаан загалмай нийгэмлэгт Бүгд найрамдах Хятад ард улсын /БНХАУ/ ӨМӨЗО-ы улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид 2019 оны 6 сарын 24-28-ны өдрүүдэд ажиллаж байна. ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан нарын төлөөлөгчид энэхүү айлчлалд багтжээ.
Айлчлалын өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцах, анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төвийн үйл ажиллагааг нээлээ. Энэхүү төвийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын ӨМӨОЗ-ы улаан загалмай нийгэмлэгээс Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд зориулан бэлэглэсэн юм. Мөн энэ үеэр “Бүс ба зам – Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх төслийн нээлтэд оролцож эмчлүүлэгч иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.
Анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төвийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Хуи Лин Лиан дарга, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
