Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал “Ноолуур” хөтөлбөрт хамрагдсан “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Ингэснээр 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийт 500 гаруй ажилтантай болж байна. Тус үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.
“Ханбогд кашимер” ХХК нь сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй Герман, Итали, Монголын дизайнеруудтай хамтран ажиллаж байна.
Тус компаний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, ХөҮХБЗГ-ын дарга Б.Батхүү, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцлоо.
“Ханбогд кашимер” ХХК 12 аймагт Түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй, Монгол улсын түүхий ноолуурын зах зээл дээр 20 жил ажилласан баялаг туршлагатай, анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ 70 хувь нь европийн зах зээлрүү экспортолдог байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
