УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар “100 залуус-100 ажлын байр” хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Бүтээгч сургалтын төвтэй хамтран төмөр замын мэргэжил олгох онол, практикийн хосолсон сургалт амжилттай зохион байгуулж суралцагчдадаа мэргэжлийн үнэмлэх гардуулж өгчээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн уг сургалт нь тойргийнхоо ажилгүй иргэдийг мэргэжилтэй болгож, ажлын байранд зуучлах зорилгоор нэг сарын онол, гурван сарын практик дадлагад үнэ төлбөргүй сургасан нь энэ. Сургалтын хүрээндиргэдэд тухайн салбарын доктор, профессорууд мэргэжлийн хичээл орж төмөр замын суурь мэдлэг олгосон байна.
УИХ-ын тогтоол, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа энэ үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа юм. Тиймээс төмөр замын мэргэшсэн ажилтан маш чухал байгаа талаар Улаанбаатар төмөр замын зөвлөх инженер, гавьяат тээвэрчин Н.Хуягбаатар онцолсон юм.

Тухайлбал, ачаа бараа хүлээлцэгч кассир, элчит тэрэгний засварчин, замчин зэрэг мэргэжил өдгөө эрэлт хэрэгцээ их байгаа юм. Үүнтэй холбогдуулж, сургалтад хамруулсан иргэдийг Төмөртэйн өртөө, “УБТЗ” Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станц зэрэг байгууллагуудад дөрвөн сарын турш практик дадлага хийлгэжээ. Улмаар суралцагчид мэргэжлийн шалгалтаа амжилттай давж, дадлагжсан иргэдэд мэргэжлийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гардуулсан юм.
Сонирхуулахад сургалтад хамрагдсан иргэдийн 30 хувь нь дахин сурч, шинэ мэргэжилтэй болжээ. Харин дадлага сайн хийсэн найман иргэнийг тухайн байгууллага нь ажиллуулахаар болсон байна.




Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
