Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны 9 дүгээр сарын 2-11-ний өдөр Монгол Улсад ажиллана.
Бие даасан шинжээч Монгол Улсад ажиллахдаа УИХ, Засгийн газрын холбогдох яамд, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар мөн Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банк, Хөгжлийн банкны удирдлагатай тус тус уулзаж, 9 дүгээр сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцана. Тэрээр мөн иргэний нийгэм, судалгааны байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн болно.
Бие даасан шинжээчийн ажлын зорилго нь өрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн бодлого, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт, олборлох болон дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй бодлого хүний эрхийг хангах, хамгаалах үүрэг хариуцлагатай хэрхэн нийцэж буйг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Бие даасан шинжээч Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна.
Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай илтгэгч, бие даасан шинжээч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу эдгээр бүтэцтэй бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.
Хуан Пабло Богославски нь Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын Бие даасан шинжээчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын өрийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан экспертийн бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж байсан туршлагатай.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
