“Рио-2016” паралимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн 105 кг жинд 248 кг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ноос хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо “Холидэй Инн” зочид буудалд энэ сарын 6-12-нд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Япон, Хонконг, Энэтхэг, Казахстан, Араб, Сири, Орос, Монгол зэрэг нийт 8 орны 200 гаруй тамирчин залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд шилдгүүдээ тодруулсан юм.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч хүчтэнүүдээс хэд хэдэн тамирчин тивийн болон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тотоосон байна. Тухайлбал, Японы тамирчин хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн +120 кг жинд 230,5 кг өргөж Ази тивийн дээд амжилтыг шинэчиллээ.
Энэхүү тэмцээний ахмадын төрөлд хүчээ сорьсон У.Маамчулуун хэрэглэлтэй төрлийн 93 кг-д 140 кг, классик төрлийн 93 кг-д 120 кг тус тус өргөж Ази тивийн хошой алтан медаль хүртжээ.
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын төрлийн 105 кг-д 210 кг өргөж мөнгөн медаль хүртсэн Казахстаны тамирчин Вертмиллэр Кириллтэй энэ тэмцээний үеэр уулзаж сэтгэгдлийг нь авсан юм. Тэрбээр хэлэхдээ,“Би Монгол оронд анх удаагаа ирж байна. Улаанбаатар хот надад их таалагдлаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг маш сайн зохион байгуулсанд талархаж байна. Би хүндийн өргөлтийн болон хүчний спортоор 20 шахам жил хичээллэж байна. Пауэрлифтингийн спортоор 5 жил хичээллэсэн. Энэ тэмцээнээс мөнгөн медаль авсандаа маш их баяртай байгаа. Монголын тамирчид их хүчтэй, тив, дэлхийд танигдсан олон шилдгүүдтэй, хамгийн гол өрсөлдөгчид гэдгийг мэднэ” гэлээ.

МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга “Өнөөдөр манай орны нийслэлд зохион байгуулсан энэ тэмцээнд хүчээ сорьсон тамирчдаас тив, дэлхийн олон шинэ дээд амжилт тогтоолоо. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилж чадлаа. Энэ бол гайхалтай амжилт. Энэ тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад дэмжиж тусалсан бүх байгууллага, хүмүүст МПНХ-ноос талархал илэрхийлж байна” гэв.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
