Золбаярын Долгормаа охин таван настай. Тэрээр гурван настай байхдаа буюу 2018 оны 05 сараас хэвлийгээр нь өвдөн эмнэлгээр үзүүлж, шинжилгээ өгч эхэлжээ. 2018.07 сард өвдөлт ихсэж ЭХЭМҮТ-д “Цусны эмгэг, хавдар судлал”-ын тасагт хэвтэн нарийн шинжилгээ өгч эхо-д харуулахад хэвлийд “үүсгэвэр хавдар” үүссэн байсан. Тухайн хэвлийн хөндийгөөс авсан үүсгэвэрийг биопси шинжилгээнд өгөхөд НЕЙРОБЛАСТОМА буюу хэвлийн хөндийд үүссэн хорт хавдар гэсэн онош гарсан байна.
2018.07.26 – 2018.11 сар хүртэл ЭХЭМҮТ-д найман удаагийн химийн эмчилгээнд орсны дараа 12 сарын 2-нд хэвлийн хөндийд хагалгаа хийж үүсгэвэрийг авчээ. Мэс заслын дараагаар дахин гурван удаа хими эмчилгээ хийгдэн 2019 оны 2 сараас гэрээр химийн найрлагатай эм ууж эхэлсэн боловч 5 сард толгой өвдөж толгойн MRI зураг авахуулахад гурван газар буюу Дух, Зүүн нүд, Бага тархинд хавдар үсэрхийлсэн байсан аж. Улмаар 2019 оны 6 сараас хавдар идэвхжиж зүүн нүд харахаа больж, духан дахь хавдар томорч ЭХЭМҮТ-ын ЦЭХСТ-д хөнгөвчлөх химийн /өвчин намдаах/ эмчилгээ хийлгэжээ.
Толгойн дахь хавдрыг монголд бүрэн авах боломжгүй гэсэн тул бид бүхэн Хятад болон Турк улсын эмнэлгүүд рүү хүсэлт явуулахад Туркийн Истанбул дахь LIV эмнэлгээс хагалгаа хийх боломжтой гэсэн хариу ирсэн байна. Уг эмнэлэгт хагалгаа болон хагалгааны өмнөх эмчилгээ үзлэг оношлогоо нийтдээ 125,200$ /334,659,600 төгрөг/ нэхэмжлэх иржээ. Мөн энэхүү хавдар нь хурдацтай томорч байгаа тул хагалгаанд яаралтай орох хэрэгтэйг зөвлөсөн аж.

Иймээс Золбаярын Долгормаа охиныг энэхүү аюулт өвчнөөс ангижран, эрүүл саруул болоход нь монголын сайхан сэтгэлт хүмүүн та бүхнийг тус аянд нэгдэн тусламжийн гараа сунгахыг хүсч байна.
Хандивын данс: Ээж Ц.Хэнмэдэх
Хаан банк 5032390008
Төрийн банк 102600204984
Улаанбаатар банк 2618001372
Холбоо барих утас: 9474-2720, 9923-8832 Аав Г.Золбаяр
8512-1720 Ээж Ц.Хэнмэдэх

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
