Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д хандсан юм. Дээрх ийм шинж тэмдэг илэрсэн 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ундны ус болон халдварын шинж тэмдэг илэрсэн оршин суугчдын сорьцонд шинжилгээг хийхэд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ.
“Sunshine village” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлж байна. Тус хотхоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд энэ нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж урьдчилсан байдлаар үзэж буй.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх, хоол хүнсийг гүйцэд болгож идэх, болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зарчмыг мөрдөхийг иргэдэд зөвлөж байна.
Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна
2019 оны 10-р сарын 18 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
