Үндэсний урлагаа хөгжүүлж, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй олон авьяаслаг уран бүтээлчид бий. Эдгээр бахархалт уран бүтээлчдийн дунд О.Баднаанямбуу гэх бүсгүй сүүлийн үед ардын дууч нэрээр алдаршиж буй.
Нэгэнтээ мартагдах шахсан ардын дууг өөрийн өнгө аяс, хөг хэмнэлээр дахин түмэн олны хүртээл болгож буй дуучин бүсгүй маань уран бүтээлээрээ ч тэр, хувийн амьдралаараа ч тэр шуугиан дагуулдаг, сенсацийн эзэн бололтой.
Завхан нутгийн уугуул уран бүтээлч бүсгүй маань уран бүтээлдээ л хамаг цаг заваа зориулан, чанартай чансаатай уран бүтээлийг хийхийг зорьдог хөдөлмөрч, шаргуу нэгэн. Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ. Уран бүтээл нь арвин өрнөхийн хэрээр олон залуусын харцыг булааж, улсын болон аймгийн цолтой нэр бүхий бөхчүүд түүнийг эргүүлэх болжээ. Сайхан ч бүсгүй, сайн ч дуучин аргагүй биз…
Гэвч дуучин бүсгүй маань хайрынхаа эзнийг олж, мөрийг нь түших эрээ хэдийнээ сонгожээ.
Сүүлийн үед нэр нь хэдэнтээ сонсогдох болсон нэгэн компанийн захирал, шаггүй сайн бизнесмен, У.Хүрэлсүхийн засгийн газар эмхлэн байгуулагдаж байхад нэлээн том албан тушаалд нэр нь дуулдаж явсан, улс төрч залуусын дунд нэр хүндтэй, өөрийн гэсэн байр суурьтай, мужик залуу ноёнтон түүний хайрын эзэн гэнэ шүү. Тэр нууц ноёнтон хэн юм бол?
Хосууд өөрсдийн харилцааг нандигнан нууцалж байгаа ч дуучин бүсгүйг маань эргүүлэх бөхчүүдийн нэг нь урлагын гавьяат зүтгэлтэн эрхмийн эхнэрээр дамжуулан О.Баднаанямбуутай уулзах хүсэлт тавьж байгаад найз залуутай нь гар зөрүүлсэн тохиолдол ч гараад амжжээ.
Хувийн амьдралаараа, уран бүтээлээрээ ч тэр шуугиан тарьж буй дуучин бүсгүй маань ямартаа ч хайр, дурлалдаа бялхаж, удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байгаа сурагтай.
Дуучин бүсгүй О.Баднаанямбууд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг уншигчдынхаа өмнөөс хүсье.
Төр.мн
Ү.Заяа

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
