Италийн Венец хотын усны түвшин 183 см-т хүрч, хотын 80 гаруй хувь нь усанд автжээ. Хотын захиргаанаас онцгой байдал зарлахад бэлэн байна гэж ANSA агентлаг мэдээллээ.
Венец хотын Гэгээн Маркийн талбай усанд бүрэн автаж, тэндхийн усны түвшин 1 метрээс давжээ. Уг талбайтай адил нэртэй сүм мөн усанд автсаныг ANSA агентлаг мөн мэдээлсэн байна.
Усны түвшин хамгийн өндөр хэмжээнд хүрсэн тохиолдол 1966 онд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед усны түвшин 190 см хүртэл нэмэгдэж, зөвхөн Венец төдийгүй Флоренц зэрэг Италийн бусад хот усанд автаж байжээ.
“Энэ удаад бид жинхэнэ гамшигт нэрвэгдэж байна, хохирол амсах нь гарцаагүй” гэж Венец хотын дарга Луижи Бруниаро хэлээд гадагш гарахгүй байхыг оршин суугчдад зөвлөсөн байна.
Адриатын тэнгисийн булангийн хэд хэдэн арал дээр орших Венец хотод “өндөр ус” гэгч өвөрмөц үзэгдэл болдог. Уг үзэгдэл нь далайн түвшин нэмэгддэгтэй холбоотой бөгөөд сарны мөчлөг болон далай түрлэгээс хамааран ихэвчлэн намар хавар тохиолддог ажээ.
Усны түвшин борооны улмаас нэмэгдэхээс гадна далайгаас үлээсэн салхи нөлөөлдөг байна.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
