Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа.

Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд “Ленин клуб”-ын автобусны буудлын “U money” карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм.

Зорчигчдийн зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн зарим саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв.

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг.

“U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:2 Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчиж, чиглэл тус бүрт зорчигчдын үйлчлүүлэх ачаалал ямар байгаа болон автобусны жолооч нарт тулгамдаж буй асуудал юу байгааг асууж ярилцан, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгав.

Мөн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай тэрбээр иргэдтэй уулзах үеэр дурьдлаа. Хотын захирагчийн зүгээс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад “U-money” цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “U money” картны хялбаржуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллахыг хүслээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
