Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Уралдааны талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал нар өнөөдөр олон нийтэд хүргэв.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах эсээ бичлэгийн уралдаан нь эх түүхийн мэдлэгийн хүрээгээ тэлэх сонирхолтой, сэдлийг төрүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд тус дэм үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Эсээ бичлэгийн уралдааны талаарх мэдээлэл:
Хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдана.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид.
Тавигдах шаардлага:
- Эсээ нь сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх
- Асуудал хөндсөн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
- Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх
- 1500 хүртэл үгтэй байх
- “А4” цаасан дээр, Times New Roman, 11pt-ээр бичсэн байх
- Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
- Овог нэр, оршин суугаа газраа тодорхой бичсэн байх,
Бичлэгийн сэдэв ба дүгнэх явц:
Эсээ бичлэгийн 1 дүгээр шатны сэдэв нь “Миний мэдэх Чингис хаан”. Дээрх шалгуурын дагуу бичигдсэн эсээг 2019 оны 11 дүгээр сарын 15-25-ны дотор сургууль бүрийн удирдлага тус тусын шүүгчийн баг ажиллуулан дүгнэж зөвхөн 1 сурагч шалгаруулна. Шүүгчийн баг дүнгээ “Монгол бахархлын өдөр” сургууль дээрээ танилцуулж, шалгарсан сурагчийн материалыг 11 дүгээр сарын 30-ны дотор аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар /БСУГ/-т ирүүлнэ. БСУГ эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр шатны талаарх мэдээг аймаг, дүүрэгтээ нэгтгэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт 12 дугаар сарын 5-ны өдөр ирүүлнэ.
Эсээ бичлэгийн 2 дугаар шатны сэдэв нь Тусгаар тогтнолын үнэ цэн. 1 дүгээр шатанд шалгарсан сурагчид 2 дугаар шатанд оролцох бөгөөд тавигдах шаардлага ижил байна. Сургууль бүрээс шалгарсан сурагчдын эсээ бичлэгийг аймаг, дүүргийн БСУГ 2019 оны 12 дугаар сарын 9-20-ны хооронд зохион байгуулж шүүгчийн баг гарган дүгнэх ба анги танхимаар хангана.
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргээс тус бүр 2 сурагч, бусад дүүрэг болон бүх аймгаас тус бүр 1 сурагч шалгаруулан, шалгарсан сурагчийн материалыг 12 дугаар сарын 23-ны дотор tuvshinjargal@president.mn хаягаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Аймаг дүүргийн БСУГ-аас ирүүлсэн сурагчдын материалыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас эсээ бичлэгийн 2 дугаар шатанд шалгарсан бүх сурагчдад талархлын захиа илгээнэ.
Эсээ бичлэгийн 2 дугаар шатны уралдаанд шалгарсан 36 сурагч 3 дугаар шатны эсээ бичлэгийн уралдаанд Улаанбаатар хотод ирж оролцоно. Эсээ бичлэгийн 3 дугаар шатны уралдаан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болно.
Эсээ бичлэгийн уралдааны 3 дугаар шатны сэдвийг тухайн танхимд зарлах бөгөөд оролцогчид 2 цагийн хугацаанд өгөгдсөн сэдвээр эсээ бичнэ. 3 дугаар шатанд шалгаран оролцож буй сурагчдын эсээ бичлэгийн ажлыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн 5 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэн багш нарын баг байр эзлүүлэн дүгнэж, дүнг Ерөнхийлөгчийн Тамгын газарт мөн өдөртөө хүргүүлнэ.
Эсээг шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлтүүд:
1 болон 2 дугаар шатанд оролцогчдыг шалгаруулах сургуулийн захиргаа, аймаг, дүүргийн БСУГ-ын шүүгчийн баг дараах шалгуур үзүүлэлтүүдийг баримтална.
0-100 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
Үүнд:
- Найруулга, зөв бичих дүрмийн мэдлэг (15 оноо);
- Үгийн тоо (10 оноо);
- Бичих ур чадвар (25 оноо);
- Санаагаа илэрхийлсэн байдал (30 оноо);
- Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).
Шүүгчийн баг сонгон шалгаруулалт хийхдээ дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.
Шагнал:
Эсээ бичлэгийн уралдааны шагналыг 2019 оны 12 дугаар сарын 29-ний “Үндэсний эрх чөлөөний өдөр” Төрийн ордонд гардуулна.
- Тэргүүн байр -1. Өргөмжлөл – 3 000 000 төгрөг
- Дэд байр – 2. Өргөмжлөл, хүн тус бүр 2 000 000 төгрөг
- Гутгаар байр – 3. Өргөмжлөл, хүн тус бүр 1 000 000 төгрөг
- Тусгай байр -3. Өргөмжлөл, хүн тус бүр 500 000 төгрөг

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
