Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.
Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо нэмэгдэнэ. Тухайлбал 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрэх юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх юм. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.
2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9000 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн байна. Эдгээрийн 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, 3.0 хувь нь электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл, захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа гарчээ.
Товч мэдээ
– Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-2018 онд олгоогүй болон 2019 онд дутагдаж байгаа хөрөнгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зардлаас санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбатад даалгав.
– Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны өдөр орон даяар зэрэг явуулахаар болов. Тооллогын бэлтгэлээ бүрэн хангахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Тооллогыг 10 жил тутам явуулдаг юм.
– Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн төсвийн байгууллагуудын тохижилт, сумын Ахмадын хорооны ажлыг дэмжихэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. “Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэргийг барьж ашиглалтад оруулаад байна.
– Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Тус улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг юм. Монгол иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.
– БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна. Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх юм.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
