Татвар төлөгчдийн цагийг хэмнэж, маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болж байгаа
Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль энэ онд шинэчлэгдэн батлагдсан. Татварын хуулийн шинэчлэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс улс даяар албан ёсоор мөрдөнө. Уг хуулийн хүрээнд 35 журмыг шинэчилсэн. Үүнээс маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд ямар өөрчлөлт гарсныг Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Ш.Цогзолмаагаас тодрууллаа.
-Татварын хуулийн шинэчлэлээр маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болж байгаа гэж байна. Үүнийг товч тайлбарлана уу?
-Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Энэ зөвлөл нь татварын акттай холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцдэг шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгож болно. Маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болсноор татвар төлөгчдийн цаг хугацааг хэмнэсэн ач холбогдолтой шийдвэр болсон. Өмнө нь аймаг, нийслэлийн татварын газартай харьцдаг татвар төлөгчийн татварын улсын байцаагчийн акттай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрвөл Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргадаг байсан бол одоогийн шинэчлэгдэн батлагдсан хуулиар шууд захиргааны шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болсон.
-Татвар төлөгчдөөс жилд хичнээн гомдол ирүүлдэг вэ?
Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд жилд дунджаар 50-60 гомдол ирдэг. Үүнээс 45-50 гомдлыг хянан шийдвэрлэж байна.
-Татвар төлөгчид татварын байцаагчийн акттай холбоотой гомдлыг ямар хугацаанд гаргах ёстой байдаг вэ. Энэхүү гомдлыг буцаах тохиолдол байдаг уу?
Татвар төлөгч татварын улсын байцаагчийн актыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор харьяалах маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Татвар төлөгчийн гомдлыг харьяалах чиг үүргийн бус, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, ТЕХ-ийн 17 дугаар зүйлд заасан “харилцан тохиролцох журам”-ын хүрээнд хүсэлт гаргасан зэрэг тохиолдолд хүлээн авахаас татгалзаж болно. Жишээ нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн харьяалах гомдлыг бид хүлээн авахаас татгалзана.
-Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэчилсэн журмаар ямар өөрчлөлт оруулсан бэ?
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хуулийн 46.5.1, 46.5.2-т маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар, ямар байгууллагын төлөөллийг оруулахыг тусгайлан заасан. Тухайлбал, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулна гэж нарийвчлан зохицуулж өгсөн байгаа юм.

Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
