Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр хүнд гэмтэж бэртэж байна. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 535 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11.9 хувиар, нас барсан хүн 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт амь насаа алдсан хүмүүсийн 20.5 хувь буюу 110 нь мотоциклтой хөдөлгөөнд оролцсон гэх судалгаа байна.
Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.
Энэ оны эхний 11-н сарын байдлаар мотоциклтой холбоотой 474 осол гарсны 385 буюу 81,2 хувь, 110 хүн нас барсны 107 буюу 97,3 хувь нь орон нутгийн замд гарсан байна.
Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүссэнээс авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хооронд “Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг Аймгийн засаг дарга нар гарган өөр өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж байна.
“Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгуудын засаг даргын захирамж гарснаас хойш мотоцикл унаж хөдөлгөөнд оролцсон 29 осол бүртгэгдсэний 27 буюу 93.1 хувь нь орон нутгийн замд гарч 6 хүний амь нас эрсэдсэн байна.
2019.11.05-ны өдрийн 17.20 цагийн орчим Өвөрхангай аймаг Уянга сумын 6-р багийн нутаг “Зүүн улаан” гэх газар /сумын төвөөс баруун хойш 28 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч Б нас барсан, жолооч 51 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон.
2019.11.04-ний өдрийн 03.20 цагийн орчим Баян-Өлгий аймаг Сагсай сумын 4-р багийн нутаг “Улаан дэлийн усалтын талбай” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй А нас барсан
2019.11.19-ны өдрийн 04:00 цагийн орчим үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг “Эзэрлэг” гэх газар /Дэлүүн сумаас баруун хойд зүгт 33 км/ жороон замд “Dayun” маркийн улсын дугаартай мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй Н нас барсан.
2019.12.04-ний өдрийн 08.50 цагийн орчимд Увс аймгийн Өмнөговь сумын 3-р баг “Намир” гэх газар /сумын төвд/ асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай, эрэгтэй нас барсан.
2019.12.09-ний өдрийн 16:10 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй М нас барсан
Иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
БҮХНЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ НЬ ТА БОЛОН ТАНЫ ГЭР БҮЛ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
