Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай, ходоодны ард байрлах холимог булчирхай юм. Нойр булчирхай нь дараах үүрэгтэй.
- Хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл
- Нүүрс ус болон илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулдаг байна.
- Нойр булчирхайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлтөөс чихрийн шижин үүсдэг. Чихрийн шижин шалтгаан: Таргалалт, хөдөлгөөний хомсдол, Хоолны дэглэм алдах /архи, тамхи хэрэглэдэг, өөх тос, сахрын хэрэглээ хэтрүүлэн хэрэглэх/
Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ?
Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл ба үхжилт үүсч, дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан:
- Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн /жишээ нь: гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг
- Хоолны дэглэм алдах /ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол төлөв хорхог, боодог идсэнийхээ дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг/
- Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтнүүдэд хийгдсэн мэс ажилбарууд
Нойр булчирхайн цочмог үрэвслийн эмнэлзүйн шинж:
- Их хэмжээний тос, өөхтэй хоол болон архи хэтрүүлж хэрэглэсний дараа аюулхай орчим өвдөнө. /Өвдөлт зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж өвдөнө, нойр булчирхайн аль хэсэг гэмтсэнээс хамааран хэвлийн баруун, зүүн хэсгээр өвдөнө/
- Хүчтэй бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, аюулхай орчимд цанхайж хатуурах, халуурах бөөлжих, ам хатах, дотор муухайрах, сульдах, хоолны дуршил буурах шинж илэрнэ.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл:
- Төвийн болон захын цусны эргэлтэд өөрчлөлт гарна.
- Өвдөлтийн шок
- Цус алдах
- Гэдэс түгжрэл
- Бөөрний хурц дутагдал, олон эрхтний дутагдалд орж, үхэлд хүргэдэг.
Оношилгоо: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Биохими, хэвлийн ЭХО, компьютерийн томографын шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт: Архи, тамхи хориглох, хоолны дэглэм өөхтэй хурц хоол идэх гол төлөв үүний дараа хүйтэн юм уух зэрэг нь нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэдэг. Зөв зохистой хооллох хэрэгтэй. Өвдөлт намдаах зорилгоор хэвлийд халуун жин хэзээ ч тавьж болохгүй. Эсрэгээрээ хүйтэн мөсөн жин тавьж, хоол сойх хэрэгтэй. Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Эмчилгээ: Эрчимтэй эмийн эмчилгээ, Мэс заслын эмчилгээ
Нойр булчирхайн архаг үрэвсэл гэж юу вэ
Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч, даамжрах явцтай гол төлөв үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатангиршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл. Түүний цоргоны бүтцэд уйланхайн, шохойжилт чулуу үүсдэг, нойр булчирхайн гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг нойр булчирхайн архаг үрэвсэл гэнэ.
Нойр булчирхайн архаг үрэвслийн эмнэлзүйн шинж.
- Хэвлийн өвдөлт /эхэн үед өвдөлт/
- Хоолны шингээлт буурах /хоолонд дургүй болох гэдэс дүүрэх, бөөлжис цутгах, сүүтэй хоол цайны зохимжгүй болох/
- Тослог зүйлээр суулгах /өвчний сүүлийн үед баас тосорхог наалданги болох/
- Жин буурах – Өвдөхөөс болгоомжлон хоол унд хэрэглэхээс татгалзсантай холбоотой өвчтөн турж эцдэг.
Эмчилгээ:
- Өвдөлт намдаах
- Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг
- Архи хорих
- Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.
- Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/
- Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх
- Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.
- Тэжээлийн дутагдлыг нөхөх.
- Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.
Нойр булчирхайн архаг үрэвслийн тавилан нь: Нойр булчирхайн архаг үрэвсэл анх оношлогдсон үеийн нас, тамхи татдаг, архи үргэлжлүүлэн ууж байгаа байдал, хавсарсан элэгний эмгэг байгаа зэргээс хамаарна. Нойр булчирхайн архаг үрэвсэл 20 жилийн дотор 4% нь хорт хавдарт шилждэг гэсэн судалгаа байдаг.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
