“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2020.01.06-нд 11:30 цагаас МАХН-аас Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Д.Дуламсүрэн болон тус намын Мянгатын дарга нар оролцов.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Манай нам ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын бонд гаргах, зээл авах зэрэг аргыг хэрэглэн татвар төлөгчдөд дахин ачаа үүрүүлэхгүй байх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж байна. Хэрэв Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх гэж оролдвол ард түмнээ улам ядууруулах хор уршигтай болохыг анхааруулж байна.
МАХН тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянган орчим ахмадад нэг удаа тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх,
2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх зэрэг зарчмыг баримлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна. Дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй малчдын зээлийн хүүг тэглэх, цалингийн зээлийн хүүг тэглэх, ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна.
Ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ эх үүсвэрийг нь хаанаас яаж гаргах вэ? гэдэг асуудал олон түмний зүй ёсны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Та тэтгэврийн зээл, зээлийн өрийг тэглэх үйл ажиллагаа явуулахдаа УИХ, Засгийн газарт чиглэл өгч эх үүсвэрийг (780 орчим тэрбум төгрөг) нь дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж МАХН үзэж байгаагаа уламжилж байна. Үүнд:
1. “Капитал” банк дампуурч уг банкинд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, нийт 240 тэрбум төгрөг
2. Түүнчлэн, “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1,2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн ахмадуудын зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь зөв болно.
3. Мөн аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395,7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж тогтоосон байдаг билээ.
4. АТГ-ын албан ёсны мэдээлэлд албан тушаалтнууд 12 их наяд төгрөгийг хулгайлсан эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь шударга ёсонд нийцнэ гэсэн байр суурьтай байна. Энэ их хэмжээний мөнгийн нийлбэр нь 13,8 гаруй их наяд төгрөг болж байна” гэв.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ

Зээл авсан нь хожоод аваагуй нь хохирч болохгуй шуу дээ тэгш олгох шийдвэр гаргах хэрэгтэй шуу
Маш зов санал шуу зээл аваагуй хогшид жагсаал хийнэ шуу