Ардын урлагийн аргагүй сайхан аялгуунд аргадуулж өссөн Чинбат. Хуучир хөгжмийн мастер, МУГЖ Батмөнхийн хүү, шанзчин ээжийн амин үр. Мөрөөдөгч, мөрөөдлийнхөө төлөө тэвчигч, тэргүүлэгч…Найруулагч Наранбаатарын УДЭТ-ын тайзнаа тавьсан “Ромьёо Жульетта” жүжгийн дууны үгийг бичих болов оо. Хөгжмийн зохиолч нь Чинбат. Түүний үнэхээр сэтгэл зүрх сэмлээд, сэгсрээд, хөглөөд, хөглөрүүлээд хаячихмаар аялгууг сонсоод л
Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү…гэсэн эхний мөрүүдийг бичиж билээ. Чинбат бол яах аргагүй Б.Шарав, Н.Жанцанноров нарын дараа Монголын хөгжмийн урлагт ирсэн сод авъяастан, сор болсон хөгжимлөг нэгэн. Түүний ертөнц даруухан, бас яруухан. Тэр бидний л адил төрийн дэмжлэггүйгээр төгөлдөр ялгуун ертөнцийг бүтээх гэж зүтгэдэг урлагт дурлагч, урлагийг үйлдвэрлэгч. Чинбат л Sweetemotion-ы дөрвөн охиныг дагуулан Холливудыг зорьж, Чинбат л дэлхийн Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-ий студид хөгжмийн найруулагчаар ажиллаж, Чинбат л Нью Иоркийн шилдэг шоу Big apple-ыг бүтээлцэж, Чинбат л Mandela day алдарт концертонд тоглосон…эх орондоо ирээд “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүй” хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтуудаа хийсэн. Аавынхаа дурсгалд зориулсан ” Сэтгэлийн гуйлга” дуунаас эхлээд Чинбат дуу болон хөгжмийн зохиолуудаа ардын болон симфони оркестр…уламжлалт болон шинэ үеийн бүх хөгжмийн зэмсгүүдийг уйлуулан байж зохиодог. Бас Чинбат л Монголын хамгийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж, дурлуулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон…тэгээд дээр нь юу гээч, тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг залууст уриалж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан…харин одоо…тэд шинэ цагийн хайрын түүхийг бичиж байна…хүүхэд байхдаа тариурнаас шар өвчин авч, дахиад л тариурнаас элэгний вирус халдварлаж, сүүлийн 10 жил байнгын эмчилгээтэй байсан эр нөхөртөө Сарнай элгээ эмтэлж өгсөн…
…Гэрэлт зүрх минь
Гэнэн сэтгэлт минь
Яагаад ийм гэгэлгэн юм бэ, чи минь
Яагаад ийм яруухан юм бэ…Тэр жүжгийн дуу ингэж үргэлжилдэг. Сарнай тайзан дээр дуулж байхдаа Чинбатаас харцаа ганц ч хором салгаагүй яг тэр мөчүүд санаанаас огтхон ч гардаггүй юм. У.Шекспирийн “Ромъео, Жульетта”-гийн хөгжмийг морин хуураар эхлүүлсэн тэр л Чинбат…Солонгосын эмнэлэгт үлдэх, үрэгдэхээ дэнслэн хэвтэж буй хос хоёр зүрх, холбоо хоёр тавилан…
…Мянган жил чи намайг хайрлаж чадах уу
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу, хонгор минь…би тэр шүлгийг зөвхөн тэдэнд зориулан бичсэн юм шиг л санагдаж байна. Чинбат, Сарнай хоёртоо, тэдний хүүхдүүдэд аав ээжийг нь авч үлдэхийн төлөө, тэгээд бас гэгээн хайр, гэрэлт зүрхнийх нь төлөө Хаанбанк 5212071351 Ц.Сарнай дансанд мөнхийн хайрын бэлгэдэл болгон сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй…Хайрласан, хайрлуулсан зүрх болгонд тэднийхтэй адил хайрыг ерөөе!
Мянган жил чи намайг хайрлаж чадах уу…
2020 оны 01-р сарын 07 өдөр, 22 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
