Монгол улсын ЗГ, ЭМЯ, Япон улсын Жайка –ийн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах замаар Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл” –
2018-2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын хугацаатай хамруулах юм. 2018-2019 онуудад –Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгууд хамрагдсан.
Энэ удаагийн 2020 оны 1 сарын 13-наас зохион байгуулагдах сургалтад – Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв болон Хэнтий аймгуудаас тус бүр 2 хүнтэй баг оролцох юм. Энэ удаагийн сургалт бол төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш зохион байгуулагдаж буй 3 дахь ээлжийн сургалт болж байна.
Дараагийн жил тус 5 аймгаас дахин 10 хүн сургалтад хамрагдана. Энэ сургалтын замын, амьдрах зардал, багшийн сургалтын зардал зэрэг холбогдох бүх зардлыг Япон улсын тал хариуцаж байгаа нь манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх мөн оюуны хөрөнгө оруулалт хийж буй маш том боломж юмаа.
Өнөөдөр МУ-ын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад явах гэж байгаа 5 аймгийн 10 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзан тухайн орны эмч, мэргэжилтнүүдийн оношилгоо эмчилгээний туршлагаас суралцаж ирээд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн өөрийн ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхээс гадна, тус улсын хүн амын соёл, зан заншил, эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагаас судалж ирээд сурсан мэдсэн зүйлээ бидэнтэй хуваалцахыг хүсэн ерөөж амжилт хүслээ.
Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Япон улсад туршлага судална
2020 оны 01-р сарын 10 өдөр, 16 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
