Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн Монгол Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэ өдөр улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм. “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн өндөрлөгүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.


Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Б.Ундармаа, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны удирдлагууд, МАН-ын Удирдах Зөвлөлийн ажлын албаныхан, МАН-ын ахмад гишүүд оролцлоо.



Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталсан байдаг. 28 жилийн тэртээ 1992 онд Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан нь шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө хийсэн түүхэн сонголт байв.


Үүнээс 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны Ардчилсан үндсэн хууль болсон бөгөөд нэгдүгээр сарын 13-ны энэхүү өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн нэрийдэж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэхүү зөв, мэргэн сонголтын үр шимээр өнгөрсөн 28 жилд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт олон чухал дэвшил өөрчлөлт гарч, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурь бэхэжсэн билээ.
Ард түмний хүсэмжлэл, зорьсон зорилго, хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд хоёр сарын өмнө бас нэгэн түүхэн сонголт хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадсан. Хорин жил яригдаж, гурван парламент дамнан өрнөсөн түүхэн чухал үйл хэргийг парламентаар 158 хоног тасралтгүй хэлэлцэн батлахад Монгол хүн бүхэн хувь нэмрээ оруулсан юм.


“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
