ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг мэдэгдсэн байна.
“Холбооны улсын хуралд тавьсан илгээлтдээ Ерөнхийлөгч гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг эрс өөрчилсөн хэд хэдэн “суурь” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон. Энэ нөхцөлд бид Засгийн газар гэдэг утгаараа улсынхаа Ерөнхийлөгчид саналаа хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шийдвэрийг гаргах боломж олгох ёстой. Бид мөн Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь зөв гэж үзэж байна.” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
В.Путин хариуд нь Засгийн газрын гишүүдийн хийж хэрэгжүүлсэн бүхэнд нь талархаад, “хэдийгээр бүгд сайн болоогүй ч” үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна, тэрбээр Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг Медведевт санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч өмнө нь Холбооны улсын хуралд хандаж үг хэлэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвхөн хэлэлцүүлээд зогсохгүй батлах эрхийг Төрийн Думд олгохыг санал болгосон нь улс төрийн тогтолцоог эрс өөрчлөх боловч үүнтэй зэрэгцээд парламент болон гүйцэтгэх засаглалын хоорондын уялдаа холбоог илүү үр дүнтэй болгох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
