БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ корановирусын халдвар \2020.02.12\ дэлхийн 25 улсын 45168 хүн авч, 1115 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэгсэлийн нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж, зохион байгуулах, хяналт тавих ажлын хүрээнд бий болох нөхцөл байдлыг урьдчилан харах, эрхэлсэн ажилдаа мэдлэгтэй мэргэжлийн үүднээс хандаж ажиллах, зохион байгуулалт сахилга хариуцлагын асуудалд анхаарах, эрхэлж байгаа ажлынхаа талаар итгэл үнэмшилтэйажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт үүрэг чиглэл болгосон.
Мал эмнэлгийн ерөнхий газраас шувууны ханиадны дэгдэлт тархалтын байдалд судалгаа дүгнэлт хийж, шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд болон гахай, шувууны аж ахуй эрхлэгчид, малын эмч, мэргэжилтнүүдэд өгч ажиллаж байна.

Дэлхийн 25 оронд 43 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж мянга гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед Мал эмнэлгийн биоаюлгүйн-IIIзэрэглэлтэй лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна.Биоаюлгүйн-IIIзэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд.
Мөн Биокомбинат УӨҮГ мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Тус үйлдвэрт Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулж, шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.
БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт гарсаныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан. Тиймээс энэ бүс нутгаас шувуу, үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хугацаагаар импортлохыг хязгаарласан байна.
Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомсдол бий болгохоос урьдчилан сэргийлэх талаар бөөний болон жижиглэнгийн үнийн түвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, судалгаа дүгнэлт хийж ажиллаж байна.
Дотоодынмахны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортыг 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээг авсан байна.
Түүнчилэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг зарлаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрснэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгааллуулах чиглэлээр Шударга өрслдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг өгч, хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
