Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Орос гэрэл ХХК-ийн Хүрээ амт зайрмагны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги нийт 4 ангийн 38 алба хаагч гал түймэр унтраах зориулалтын 10 автомашинтайгаар ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
Тус гал түймэрт хүний амь нас эрсдээгүй бөгөөд гал түймэрт өртсөн барилгатай залгаа баригдсан 18х18 метр хэмжээтэй оффисын барилга, 4 автомашиныг авран хамгаалж ажилласан байна.


Дээрх гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
