Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид, Эрхэм журмын нөхөд өө !
Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.
Монгол Ардын Намын түүх бол Монгол улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөр их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ.
Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатарлаг дайчдаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Одоогоос 99 жилийн өмнө Ази тивд Анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй Эх оронч хүн бүрийн баярын өдөр юм.
Монголын ард түмэн эрх тэгш, ёс суртахуунтай, шударга нийгэмд ажил орлоготой, эх орондоо үнэ цэнэтэй, сэтгэл тэнүүн сайхан амьдрах ёстой. Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол хүнээ хөгжүүлэх, оюун санаа, эдийн засаг, төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн.
Өнгөрсөн 2015-2016 онуудад Монгол Улсын эдийн засаг уналтад орж, улсын сан хоосорч, гадаад өр зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлахад ойрхон байсан асар хүнд цаг үед Монгол Ардын Нам засгийн эрхийг авсныг та бид мэдэж байгаа.
Бид түүнээс хойш улс орноо хямралаас гаргахын тулд санхүүгийн сахилга батыг чангатгаж, улсын төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж, 8 их наяд төгрөгийн тулгамдсан өр төлбөрийг төлж барагдууллаа. Мөн түүнчлэн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үе, үр хүүхэддээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийн хуримтлалыг Ирээдүй өв санд бий болголоо. Энэ жил буюу 2020 онд 1 их наяд төгрөгийн хуримтлалыг нэмж төвлрүүлэн нийт 1,5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Энэ хуримтлалыг 2030 он хүртэл гар хүрэхгүйгээр нэмэгдүүлэн хуримтлуулах бөгөөд 2030 оноос эхлэн зарцуулах зохицуулалт хийсэн. Бид ирээдүй хойчдоо Өр биш Өв үлдээнэ.
Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон жил яригдсан Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, шинэ Нисэх онгоцны буудал, Дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Усан цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж, Сайжруулсан түлшний үйлдвэр, Саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
Бид бие даасан, хараат бус, олон тулгуурт эдийн засагтай хөгжлийн бодлого, үйл ажилагааг хэрэгжүүлснээр Монгол улсад бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүллээ. Эх орон маань одоо хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ойрхон байна.
Бид бүтээн босгосон Улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, ард түмнээ эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэл, идэвх зүтгэл гарган ажиллаж Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж чадна гэдэгт Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.
Монгол эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛС ҮҮРД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ, МОНГОЛ ХҮН БҮР
ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.
АРДЫН НАМ, АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ!
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Сайхан мэндчилгээ дэвшүүлсэнд баярлалаа. Бүгдээрээ хичээн зүтгэж хөгжил дэвшилд хүрцгээе. Танд амжилт хүсье.