Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцжээ. “Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Абэ Шинзо өчигдөр Т.Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Орчин үеийн Олимпын наадмыг 1896 оноос зохион байгуулж эхэлснээс хойш хойшлуулж байсан удаагүй хэдий ч 1916, 1940, 1944 онд дайны улмаас цуцалж байсан юм.
Токиогийн Олимп болон коронавирусний халдвартай холбоотой гол үйл явдлуудын он цагийн дараалал
- 2013 оны есдүгээр сарын 7: Токио хот 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрх авав.
- 2014 оны нэгдүгээр сарын 24: Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороог байгуулав.
- 2017 оны зургадугаар сарын 9: ОУОХ спортын 33 төрлөөр 339 тэмцээн явуулах Олимпын наадмын албан ёсны хөтөлбөрийг батлав.
- 2019 оны тавдугаар сарын 9: Японд Олимпын наадмын тасалбарын анхны сугалаа эхлэв.
- 10 дугаар сарын 16: ОУОХ хэт халууны улмаас марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг Саппород зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулав.
- 2020 оны нэгдүгээр сарын 30: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлав.
- хоёрдугаар сарын 4: Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо коронавирусний тархалтыг зохицуулах ажлын хэсэг байгуулав.
- хоёрдугаар сарын 27: Т.Бах ОУОХ Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах үүрэг хүлээсэн гэж мэдэгдэв.
- гуравдугаар сарын 11: ДЭМБ коронавирусний халдварыг “цар тахал”-ын хэмжээнд хүрснийг зарлав.
- гуравдугаар сарын 12: Олимпын галт бамбарыг асаах ёслолыг Грекийн Олимпиа хотноо үзэгчгүйгээр зохион байгуулав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахыг санал болгов.
- гуравдугаар сарын 13: Олимпын галт бамбарыг Грект буухиалах үйл ажиллагааг халдварын улмаас цуцлав.
- гуравдугаар сарын 22: ОУОХ Олимпын наадмыг хойшлуулах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
- гуравдугаар сарын 24: Т.Бах, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахаар тохиролцов.

Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
