Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусын тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил хийгдэж дууслаа.
Үүний дүнд ЖДҮХСангийн зээлийн мэдээллийн нэгдсэн системд 2020 оны 5 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 1576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна.
САНД – 769 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 159,7 ТЭРБУМ ТӨГРӨГ
ОРОН НУТАГТ – 807 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 78,8 ТЭРБУМ ТӨГРӨГ
Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалаар авч үзвэл, Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн 65 аж, ахуйн нэгжийн 49,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 1,0-2,5 тэрбум төгрөгийн зээл хүссэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.
2020 оны ЖДҮ төслийн сонгон шалгаруулалтын онцлог:
– Төсөл ирүүлэх хугацааг 21 хоног байсныг 30 хоног болгон, төслөө боловсруулах, материал бүрдүүлэх хугацааг уртасгасан.
– Дэлхийн нийтээр тархсан COVID-19 царт тахлын улмаас 2020 оны төсөл хүлээн авах ажиллагааг орон даяар нээлттэй, цахимаар мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөөр хангаж ажиллалаа. Тухайлбал,
– ЖДҮСангийн фэйж хуудсаар дамжуулан 7 хоногийн 3 өдөр тогтмол цагт нийтдээ 8 удаагийн лайв хийж, хэрхэн цахим сайтаар зээлийн хүсэлтийг илгээх үү, зээлийн шалгуурыг хангах талаар, ждү эрхлэгчээр хэрхэн бүртгүүлэх үе шат, бүрдүүлэх материал, төслийн шаардлага гэж юу болох зэрэг цаг үеийн нарийн мэдээллээр тогтмол хангаж, холбогдох асуултад тухай бүр хариултыг өгч ажиллав. Нийт хандалт 935 хувиар нэмэгдэж, 200,3 мянган хүнд хүрчээ.
– Орчин үеийн ZOOM цахим видео хурлын аппликейшн ашиглан 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн мэргэжилтэнгүүдэд журмын талаар заавар, зөвөлгөөг 2 удаа өгч ажиллаа.
– Мөн COVID-19 вирусын тархалтын улмаас Улаанбаатарт төсөл ирүүлж буй аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлт, холбогдох материалыг https://zeel.smefund.gov.mn хаягаар цахимаар хүлээн авч, зээлийн нэгдсэн бүртгэлийн системд автоматаар бүртгэлжүүлэх боломжоор хангаж ажиллалаа.
Мөн дэлхийн нийтээр тархсан COVID-19 вирусын улмаас энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтыг анх удаа цахимаар хүлээн авч, зээлийн нэгдсэн систем дээр үүссэн хэт ачаалалыг бууруулах, хугацаанд нь илгээсэн төслийг хамруулах талаас зарим зохион байгуулалтын арга хэмжээг авч, алдаа гаргахгүй, бухимдал үүсгэхгүй байх талаас сангийн зүгээс ихээхэн анхаарч, ажилласан болно.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
