Үндэсний агаарын тээвэрлэгч #МИАТ_ТӨХК нь Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсаас иргэдээ татан авах тусгай нислэгийг үйлдсээр байна. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Сиэтл хотын Такома нисэх буудлаас хөөрсөн онгоц 6 дугаар сарын 24-ний 10:39 цагт 255 зорчигчтой эх орондоо газардлаа.
Уг нислэгийг үйлдэж байгаа Монгол Улсын JU-1021 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг анх 2013 оны 5 сарын 15-нд Сиэтл хот дахь Боингийн үйлдвэрийн Эверет нисэх буудлаас хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж байсан бол энэ удаа Америк-Монгол Улсын хооронд зорчигч тээвэр үйлдэж буй хамгийн анхны нислэг гэдгээрээ онцлог юм.
Зорчигчдын хувьд өндөр настан 72, жирэмсэн 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 44, өвчтэй 16, оюутан 65, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 54 хүн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян сувилал, Тоёоко Инн буудалд тусгаарлана.
Монгол, Америкийн хооронд анх удаа хийгдсэн энэхүү нислэгээр АНУ-д үзүүлж буй тусламжийн 60 мянган ширхэг хамгаалалтын өмсгөлийг хүргэсэн бол Сиэтл хотоос монгол иргэдээ авахын зэрэгцээ хууль бусаар хил даван зарагдаад байсан үлэг гүрвэлийн олдворыг тээвэрлэн ирж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
