Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.
БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл “Мини Хайпермаркет” дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийнхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна. Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. Өнөөдөр Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлт хийгдэж байгаад талархалтай хандаж байна” гэлээ.
БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэн ажиллаж байна. БЗД-ийн 25 дугаар хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байна. Энэ хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад орсоны дараа газрын зөрчил арилгах бус, эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж, баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллах болно” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
