УНТЭ нь ЭМЯ- ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе аян” –ыг хэрэгжүүлж байна. Тэгвэл уг аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын халдвар судлаач, халдварын сэргийлэлт, хяналт хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе халдварын сэргийлэлт, хяналт 2020“ улсын хэмжээний сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Уг сургалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдлыг цаг алдалгүй илрүүлэх, олон эмэнд тэсвэржсэн бичил биетний дамжих зам, тандалт, халдвараас сэргийлэх чиглэлээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ЭТҮХХ-ын тандалт, судалгааны тасгийн дарга Ж.Нямсүрэн, ЭТҮХХ-ын тандалт, судалгааны тасгийн тархвар судлаач Г.Нарантуяа, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Микробиологийн тэнхмийн эрхлэгч Ч.Баттогтох, УНТЭ –ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн нян судлаач эмч Б.Отгонбаяр нар лекц тавьсан нь олон эмч, мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан юм.

Уг сургалтанд ХСҮТ, ШУГТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ, Эмгэг судлалын үндэсний төв, Наркологийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул эрүүл мэндийн төв, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, СБД –ийн эмнэлэг, ЧД –ийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, СХД –ийн эмнэлэг, БЗД –ийн эмнэлэг, Багануур дүүргийн эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Хүүхдийн сэргээн засах төв, Жаргалан тосгоны эмнэлэг, Хонхор тосгоны эмнэлэг, Гацуурт тосгоны эмнэлэг, Сонгдо эмнэлэг зэрэг бусад хувийн хэвшлийн эмнэлгүүдийн халдварын сэргийлэлт, хяналт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтын үр дүн болон үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэгдэл өндөр байсан ба цаашид уг чиглэлээрх сургалтыг тогтмол давтамжтайгаар, орон нутаг, аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийг хамруулан зохион байгуулах саналыг энэ үеэр эмч мэргэжилтнүүд тавьж байсан юм.









Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
