БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, тус улсын дэвшилтэт технологиос суралцан ур чадвар эзэмшиж, эх орондоо эргэж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг Нийслэлийн иргэдэд үйлчлэх Мишээл экспо дахь нэгдсэн төвийн байранд болж байна. Энэ үеэр гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ мэдээлэл, арга зүйн төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.
Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээ болон хөдөлмөрлөх эрхийн талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, сурталчлан таниулах, зөвлөмж, зурагт хуудас, хэвлэмэл материал түгээх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм. Мөн энэ чиглэлээр видео дуудлага, нээлттэй утас болон саналын хайрцаг, ажлын ярилцлага хийх тусгай өрөө ажиллуулах, иргэдэд нээлттэй ажлын байрын захиалгыг танилцуулах, ажилд зуучлах, бүртгэл мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх, гэрчилгээ олгох, үйлчилгээг танилцуулах, бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулах тул иргэд, олон нийт идэвхтэй оролцож мэдээ, мэдээлэл авах боломжтой.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
