НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 11,24,25,40,42 дугаар хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын үеэр 42 дугаар хороо 1 дүгээр хэсэг Одонтын 23-154 тоотод оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ.
Гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.
Мөн тус хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хэлэлцэж цаашид тус өрхийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хандив, тусламжинд хамруулахаар боллоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.









Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

ядуу байж олон хүүхэд гаргаж яанаа үр хүүхэд зовоочих юм байна даа зорилгогүй мангуу юмнууд хүүхдэд гай болох юмаа