Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний зах, гэр хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, нийлүүлэлт, нөөц ямар байгаатай танилцлаа.
“Хүчит шонхор” захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Нийслэлчүүд өдөрт дунджаар 110 тн мах хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн хоёр өдөр нийт 618, өнөөдөр 470 тн мах орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт ихтэй, нөөцөлж авах нь ч их байжээ. Гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн элбэг, үнэ тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Гэхдээ иргэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр мах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11,000-12,000, хонины мах 9,000, адууны мах 7,500-8,500 буюу 1,000 гаруй төгрөгийн хэлбэлзэлтэй, төмс нэг килограмм нь 700, сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн, Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,530, будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа. Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
Чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хүрэлцээ, хангамж урьдын адил хэвийн, үнэ тогтвортой ч хүн цөөтэй. Энэ нь иргэд ихэвчлэн хүнсний зах, бөөний худалдааны төв рүү явж байгаатай холбоотой гэж худалдагч нар ярьж байна. Эмийн сангуудад эм, тарианы эрэлт, борлуулалт хэвийн, гэхдээ ариутгалын бодис, амны хаалтны нөөц хомсдож магадгүйг хэллээ.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. Сургуулиас нь хоол хүнс, ариутгалын бодис, амны хаалт, амин дэм зэргийг өгч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу байрыг ариутгаж, халдваргүйжүүлж байна. Сайд нар нөхцөл байдлын талаар өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
