Цар тахлын дэгдэлтийн улмаас улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм тогтоосон ч стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Онцгой дэглэмийн үед уурхайчид ямар зохион байгуулалтаар, хэрхэн ажиллаж байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодрууллаа.
-Үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр тасралтгүй хяналт, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилт хангах хатуу дэглэмтэй. Үйлдвэр нь өөрөө ийм онцлогтой. Үүн дээр хүн амын төвлөрлийг сааруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг нарийн зохион байгуулалтаар хийх, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг саатуулахгүй байх тухай үйлдвэрийн хэмжээнд яригдаж байгаа. Бид үйлдвэрлэлийн шууд үйл ажиллагаанд оролцдоггүй, оффисын ажилтай, онлайнаар ажиллах боломжтой 80-аад хүнийг цахимаар ажиллуулах тушаал гаргасан. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг цалинг нь хадгалаад ажлаас нь чөлөөлсөн. Өмнө нь 130-аад хүн хамрагдсан бол өнөөдөр энэ тушаалд тодотгол хийснээр энэ тоо нэмэгдэнэ.
-Технологийн бараа материалын нөөц хэр байгаа вэ?
-Технологид шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгслүүд нэгээс гурван сарын нөөцтэй байна. Нөөцөө бэлдэж, бэлэн байдлыг хангаж ажилласан учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдохгүй хэвийн явна.
-Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулна уу?
-Оны эхний 10 сараар, 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн амжилттай ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрийн газар нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавар авсан нь ч 100-аас дээш хувиар биелж явна. Бид хоногт 5.8 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 5.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ эрчээ алдахгүй явахад оны төгсгөлд үйлдвэрлэлийн болон эдийн засгийн өндөр үзүүлэлтүүд гарч, шинэ дээд амжилтууд тогтооно. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах манай штаб өртөг зардал бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Оны эхний 10 сарын байдлаар өртгөө 16 тэрбум төгрөгөөр бууруулсан. Техник зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээний үр дүнд 28 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ бол баялаг бүтээгч уурхайчин хамт олны маань сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм.
-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэд хэдэн штаб ажиллаж байна. Штабуудын ажлын уялдаа холбоо хэр байна вэ?
-Төв болон дэд штабууд өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан. Мөн 24 цагийн ажиллагаатай Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб үйл ажиллагаагаа явуулж байна. Шуурхай штаб дээр цар тахлын халдварыг оруулахгүй байх, урьдчилан сэргийлэх ажлын тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд мөн 24 цагийн ажиллагаатай Шуурхай штаб ажиллаж байна. Улсын Онцгой комисс, Аймгийн онцгой комисс, Шуурхай штабуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн байнгын шууд холбоотой ажиллаж байна.
-Та Гамшгаас хамгаалах штабын даргын хувьд ажилчдадаа анхааруулж юу хэлэх сэн бол…?
-Эрдэнэт маань голомттой аймагтай хиллэж байгаа учраас халдвар тээсэн хүмүүс орж ирэх вий гэсэн болгоомжлол бий. Аймгийн Онцгой комисс маш нарийн зохион байгуулалт, арга хэмжээ авч ажиллаж байна. Иймээс үйлдвэрийн ажилчид болон хувь хүмүүс хөл хорионы дэглэмээ сайн мөрдөх, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур, дотуур сэлгүүцэхгүй байх хэрэгтэй. Цар тахлын дэгдэлт үйлдвэрийн удирдлагаас, техник зохион байгуулалтаас шалтгаалахгүй. Зөвхөн хувь хүнээс шалтгаална гэдгийг сайтар ойлгож, маскаа сайн зүүж, дэглэмээ сахих шаардлагатай шүү гэдгийг онцлон хэлье.
М.ОДГЭРЭЛ

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
