Дорноговь,Орхон аймагт “КОВИД-19” халдварын батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020 оны 11-р сарын 19 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2020 оны 11 дүгээр сарын 19-ний 11:00 цагийн байдлаар, нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа “Ковид-19” халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 сорьцонд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
–
Дархан-Уул аймагт 3,
–
Сэлэнгэ аймагт 4,
–
Дорноговь аймагт 1,
–
Орхон аймагт 13,
–
Улаанбаатар хотод 3,
–
2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн давтан шинжилгээнээс 7 хүнд халдвар илэрсэн байна.

Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 505 боллоо.
Байршил:
–
Сэлэнгэ аймагт-28,
–
Дархан-Уул аймагт-11
–
Говьсүмбэр аймагт-1,
–
Орхон аймагт 13,
–
Дорноговь 1,
–
Улаанбаатар хотод 15,
–
Төмөр замын дагуух байршилд 4 тохиолдол илэрсэн байна.

ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 169 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 35, хөнгөн 129 байна.
–
Насны хувьд 3-70, дундаж нас 32 бөгөөд 52,3 хувь нь эрэгтэй хүмүүс байна.

Халдварын голомтонд хийсэн тандалт, судалгаанаас үзвэл, “Ковид-19” халдвартай 1 хүнээс ойрын хавьтал болох 2-3 хүн, цаашлаад 26, нийтдээ 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан тул иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
–
Гэртээ бай
–
Гараа угаа
–
Ариутгал, халдваргүйжүүлэлт хий
–
Дархлаагаа дэмж
–
Олон хүнтэй газраар бүү яв
–
Маскаа зүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.