ХӨСҮТ, ЗӨСҮТ, түүний 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 24 цагийн хугацаанд нийт 10.308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Тухайлбал Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий тусгаарлагдсан иргэд байжээ.
Монгол Улсад голомтлон гарсан “Ковид-19” халдварын тохиолдол 348 болж, нийт батлагдсан нийт тохиолдол 791 боллоо.
- Улаанбаатар -77
- Сэлэнгэ -179
- Дархан-Уул -44
- Дорноговь -21
- Орхон -22
- Говьсүмбэр -3
- Архангай -2
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол -21
- Баянзүрх -25
- Чингэлтэй -1
- Сүхбаатар -12
- Сонгинохайрхан -10
- Хан-Уул -7
- Багануур -1
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
- Баянгол – 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
- Баянзүрх – 4, 10, 14, 15, 22-р хороо
- Сүхбаатар – 12, 13, 16, 18-р хороо
- Сонгинохайрхан – 7, 16, 19-р хороо
- Хан-Уул – 10, 16, 21-р хороо
- Чингэлтэй – 19-р хороо
- Багануур – 4-р хороо
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 428 батлагдсан тохиолдлын халдвартай иргэд эмчлүүлж байгаас биеийн байдал маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 байна.
Халдварын батлагдсан тохиолдол дунд 30-аад гэр бүлийн 80 гаруй хүн өвчилсөн байгаа тул ойрын хавьтал болохуйц нэг гэр бүлийн, ойр дотны хүмүүсээ халдвараас сэргийлж, амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
