Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолоор “Хилийн боомтуудыг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг орд, Оюутолгойн ордын хүрээнд байгуулагдсан ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай уялдуулан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, эдгээр боомтыг “НОГООН БҮС” болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулах”-ыг холбогдох сайд нарт даалгасан.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг Өмнөговь аймгийн нутагт орших Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто зам, Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт, Нарийнсухайтын хилийн боомтод ажиллалаа.
Өнгөрсөн сарын 21-28-нд ажилласан Ажлын хэсэг “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүй бүс” байгуулах тухай тушаалын дагуу Онцгой дэглэмийн үед “Ногоон бүс” тогтоож ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Төлөвлөгөөнд болон цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах зүйлс, тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл, зөвлөмж өгч, компаниудын төлөөллийн санал бодлыг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.
Ажлын хэсгийн зүгээс уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ажилтнуудаа түргэвчилсэн оношлуураар хийх шинжилгээнд хамруулах, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх, тусгаарлах өрөөг зориулалтын дагуу стандартад нийцүүлэн байгуулах зэрэг үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн байна. Мөн хилийн боомтуудад албан үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд, алба хаагчдыг шинжилгээнд хамруулах тэдний дархлааг сайжруулах арга хэмжээг тогтмол авах, гадаад паспорт болон бусад бичиг баримтыг олон хүн гар дамжуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг даалгажээ. Тэрчлэн хилийн боомтоор автомашин орох, гарах хэсэгт халдваргүйжүүлэлт хийх зэргээр үүрэг даалгаврыг газар дээр нь өгч ажиллалаа.
Одоогийн байдлаар нүүрс тээврийн 5000 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
