Гэрийн тусгаарлалт
- Халдварыг бусдад тараах, дахин халдвар авахаас сэргийлэхийн тулд гэртээ 7 хоног тусгаарлагдах
- Ажил, сургууль, олон нийтийн газраар явахгүй байх. Зөвхөн эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах
- Аяга, таваг, халбага, сэрээ, гар нүүрийн алчуур, шүдний оо, цагаан хэрэгсэл зэргийг гэр бүлийн гишүүдтэй хамт хэрэглэж болохгүй
- Өөрийн “байнга хүрдэг” хэсгүүд (ширээний тавцан, тавиур, ариун цэврийн өрөөний эд зүйлс, “00” суултуур, гар утас, компьютерийн гар, таблет, орны хажууд талын шүүгээний тавцан), гадаргууг өдөр бүр цэвэрлэх
- Цус, өтгөн, биеийн шингэнээр бохирлогдсон гадаргуу, цагаан хэрэгсэл, эд зүйлсийг яаралтай сольж, тухай бүр нь цэвэрлэх, угаах
- Эмнэлэгт хэрэглэж байсан хувцас, цагаан хэрэглэл, эд зүйлсийг угаалгын нунтагт дэвтээж угаасны дараа хэрэглэх
- Гадуур өмсдөг хувцас, гуталтай гэртээ явахгүй байх
- Гэрийн тусгаарлалт дуусгаад хэвийн амьдралаа үргэлжлүүлэхдээ коронавируст халдварыг дахин авахаас сэргийлж амны хаалтаа зөв зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа савандаж угаах/халдваргүйжүүлж хэвших
Дархлаагаа дэмжих
- Дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэх
- Оройд 22:00 цагаас хэтрэхгүй унтаж амрах
- Томуу болон бусад амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх
- Өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийх
Эрүүл ахуйн дэглэм сахих
- Ханиаж, найтаахдаа тохиойндоо эсвэл амны цаас, алчуур ашиглах
- Ханиах, найтаах, бие зассаны дараа, нус нийх, хооллохоосоо өмнө эсвэл хоол хийхээс өмнө гараа урсгал усаар савандаж 20 секундын турш угаах эсвэл хамгийн багадаа 60% -ийн спирт агуулсан гар ариутгагчаар гарынхаа бүх хэсгийг ариутгах, хуурай болтол нь үрж хэвших
- Гэртээ 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
- Чийгтэй цэвэрлэгээг дээрээс доош, цэврээс бохир чиглэлд өдөр тутам хийх
- Хайртай, дотны хүмүүс, ахмад настан, архаг, суурь өвчтэй хүнийг амьсгалын замын өвчинд өртөхөөс сэргийлж халамжилж, аль болох гадуур олон нийтийн газар явахаас зайлсхийх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх аргуудыг ягштал биелүүлэх
- Та гэр бүлийнхэндээ амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн дэглэмүүдийг сахих
- Бие зассаны дараа суултуурын тагийг таглаж усаа татах

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
