Коронавирусний халдварыг Монгол улс дотооддоо алдаж, Улаанбаатар хотод ажилгүйдлийн тоо ихсэж, амьжиргааны түвшин эрс муудан, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж, эдийн засаг хасах руу орсон эрсдэл үүсээд байна. Иймийн учир АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аян 2020 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд 21 аймагт өрнөж, өндөрлөх юм.
21 аймгийн Ардчилсан намын хороод иргэд, малчдаас хандив цуглуулан энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулна.
Энэ аяныг дэмжин Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр телевизүүдээр хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолт болох ба тус арга хэмжээний үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулна.
Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байна. Ийм аян анх удаа болж байгаа юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
